Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 20.4-24.4 градус, Өндөр уулын сумдын нутгаар 15.2-20.2 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-35 градус хамгийн их нь Зэрэгт 35 градус, Өндөр уулын сумдаар 26-32 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 7-13 градус дулаан , Өндөр уулын сумдаар 0-8 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Алтайн өвөр говийн болон Их нууруудын хотгорын сумдаар 2-19 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэгт 19, Булганд 18 удаа ажиглагдсан. 8 сард нийт нутгаар нэлээд халсан. Өндөр уулын сумдаараа Цэцэг сумаас бусад нь агаарт +30 градусыг давж халаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 50-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 градус хүйтнээс 10 градус дулаан байсан. Дуут суманд -3 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 24-31 өдөр ажиглагдсан.Хамгийн цөөн өдөр Дуутад 24, хамгийн олон өдөр Зэрэг, Чандмань, Булган сумдад 31 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 165.5 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандманьд 32.5 мм, Дарвид 19.4 мм, Мөнххайрханд 18.6 мм, Дуутад 16.5 мм, Алтайд 12.8 мм, Мөстөд 9.0 мм тунадас орсон бусад сумдын нутгаар 0.1-8.3 мм тунадас орсон байлаа. Хамгийн бага нь Дөргөнд 0.1 мм тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ сард салхины их хурд Зэрэгт 26 м/с, Цэцэг, Мөстөд 22 м/с, Жаргалант, Чандмань, Манхан, Мөнххайрхан, Ховд, Булган, Дөргөн, Мянгад, Цэцэг сумдад 16-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдад секундэд 8-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Мөст суманд 22 м/с хүрч шуурсан. Сарын сүүлийн 10 хоногт салхи шуургатай байлаа.
Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал хаталт хагдарлтын байдалтай болсон. Ургамлын дундаж өндөр 2-9 см болсон. 8 сарын 31 ны байдлаар Дарви, Чандмань, Булган, Цэцэг, Ховд сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд, Дуут, Үенч сум муу гэсэн үнэлгээтэй байна. Нийт Сумдын нутгаар ургамлын ургац нь 0.0-2.10 ц/га-тай байна. Жаргалант, Зэрэг, Булган, Алтай, Үенч, Мөст, Мянгад, Манхан, Дуут, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдад ургамал хаталт хагдралт болсон. Нийт нутгаар зуны саруудад хур тунадас бага орсон, хөрсний чийг бага, хөрсөн дээрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох, сааль сүү бэлтгэх, ажил үргэлжилж байгаа. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 6-22 метр хүрч шуурсан.Мөстөд 22 м/с хүрч шуурлаа.
- Бэлчээрийн ургамалын өндөр нийт нутгаар 2-9 см байна
- Нийт сумдын нутгаар энэ сард 165.5 мм тунадас орсон. Хамгийн их нь Чандманьд 32.5 мм орсон.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 24-31 өдөр ажиглагдсан. Зэрэг,Чандмань,Булган суманд 31 өдөр ажиглагдсан.
- Агаарт 30-аас дээш гарч халсан өдөр ихэнх сумдад 2-19 өдөр ажиглагдсан Хамгийн олон өдөр Зэрэгт 19 хоног ажиглагдсан байна.
- Нийт нутгаар ургамлын ургалтын байдал 30 хувь нь сайн 60 гаруй хувь нь дунд, 10 орчим нь муу гэсэн үнэлгээтэй зуншлагын байдал дунд зэрэг байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 9 дугаар сарын 2-нд